Монгол банк ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олгоход амьжиргааны баталгаажих түвшнээс багагүй мөнгө үлдээх шийдвэрээ буцаажээ

С.Гандэлгэр
23 цаг 4 минутын өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2025.06.13/ хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн. Үүнийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сарын тэтгэврийн зээлийн зохицуулалт хийсэн хэдий ч зарим зээлдэгчийн хувьд шилжилтийн үеийн хүндрэл үүсэж, бодлогын арга хэмжээнд тохируулга хийх зайлшгүй шаардлага үүсгэлээ. Ийнхүү гадаад, дотоод орчны цаашдын нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчдэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Энэхүү арга хэмжээ нь тухайн зээлдэгч өмнөх зээлийн төлбөрөө төлсний дараа дахин зээл авахад шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулахад чиглэгдсэн. Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо.  

Өмнө нь бид тэтгэврийн зээл олгох журмыг хатууруулсан арга хэмжээ авсан байсан. Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50 хувь болгох шийдвэр гаргасан байсан. Нөлөө нь гараад хэрэглээний зээл хумигдаад явж байна. Энэ бодлого үргэлжлээд явна. Тэтгэврийн зээл дээр бол амьжиргааны баталгаажих түвшнээс доошоо оруулахгүй байхаар гаргасан шийдвэрээ буцаагаад цалин барьцаалсан зээлтэй адилхан учраас хэрэглээний зээл гэдэг ерөнхий ангилал руугаа орчихож байгаа юм. Тэгэхээр өр орлогын харьцаа 50/50 хувь руу шилжиж байна гэж ойлгож болно" гэлээ. 



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    4 цагийн өмнө

    ЭСЭРГҮҮЦЭЖ БНА БИД МОНГОЛЫН ТӨР ,БАНК ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАНА ХЭНЭЭРЧ ЗААЛГАХГҮЙ ТЭТГЭВЭРИЙН ХҮҮ АСАР ӨНДӨР ЮУН 12%ЯРИАД БГАА 16...17% ХҮҮТЭЙШДЭЭ

    Хариулах
  • 59.153.112.94
    18 цагийн өмнө

    Энэ ахмадуудын хүчээр МАН угтаа бол сонгуульд ялсан.байдаг. Одоо эцэст нь барьж буй хариу нь энэ. Одоо ахмадууд минь хожимдсон гэмшил гэгч л боллоо доо.

    Хариулах
  • 66.181.180.66
    19 цагийн өмнө

    Цагаан сараар 18сар болгосон гэхээр зээл авсан нь зөвхөн тэр үед л өгөх зээл байсанг мэдээгүй цаашид энэ хэлбэрээр олгоно олгохгүй гсн шийдвэр ч гараагүй ингээд зээл авсандаа буруудсан одоо ч зээлийн үлдэгдэлтэй хэрэв зээлээ төлөөд дахиад зээл ав гэвэл ямарч мөнгөний эх үүсвэр байхгүй тэтгэвэрээсөрр орлогогүй цаашид хэрхэхээ мэдэхгүй байна.Эм тариагаа ч авч уулгүй 3сар болж байна .Ерөнхийдөө гарах шийдвэрт найдаж байсан талаар боллоо

    Хариулах
  • 202.126.88.143
    19 цагийн өмнө

    Жагсая жагсая! Та нар тэтгэвэр нэмээгvй, хvv буруулаагvй, бас бидний зээлдэх эрхийг хумилаа… Хусам шиг тэтгэвэр авдаг бид яаж амьдрах юм бэ?

    Хариулах
  • 202.126.90.229
    20 цагийн өмнө

    Timee odoo boshiii

    Хариулах
  • 202.9.46.53
    20 цагийн өмнө

    Үеэ өнгөрөөсөн хөгшид 35 жил МАН АН хулгайчдыг дэмжиж саналаа худалдсан.

    Хариулах
  • 202.126.90.135
    21 цагийн өмнө

    Эсэргүйцэж байна . Жагсахад бэлэн байна

    Хариулах
  • 202.126.90.77
    21 цагийн өмнө

    Эсэргүүцэж байна. Тэтгэвэрийн сангийн мөнгийн балиар юмнууд хуваагаад идсэн байна. Жагсахад бэлэн байна

    Хариулах
    • 103.229.120.233
      21 цагийн өмнө

      Яг тийм

  • 122.201.31.3
    21 цагийн өмнө

    Iim shiidwer gargah bsn bol huleelt vvsgej yadag bainaa. Naashtai shiid bish baina

    Хариулах
  • 122.201.31.76
    21 цагийн өмнө

    14 sarin zeeltei hun avj bolhiimuu yu ch gesen ug ym oilgohgui bn

    Хариулах
  • 202.55.188.100
    21 цагийн өмнө

    Hutsdag gulugnvvd we

    Хариулах
  • 202.126.89.219
    21 цагийн өмнө

    Хуучин хэвэнд нь байлгаач ээ.. 36сараар 100%олгодог Болгооч.

    Хариулах
  • 202.55.188.92
    21 цагийн өмнө

    Erdoo oilgogdoh um algaa zeel ni bagssan hvmvvs nemj awch boloh umu

    Хариулах
    • 103.229.120.233
      21 цагийн өмнө

      Харин тийн юу ч ойлгохгүй юм, зээл өгөх юм болов уу

  • 202.55.188.92
    21 цагийн өмнө

    Hugatsaa ni ymar baih we

    Хариулах
  • 43.242.243.175
    21 цагийн өмнө

    Shiidweree butsaa

    Хариулах