Монголын шатарчид түргэн тоглолтын дэлхийн аварга боллоо

Zuv.mn
7 цаг 17 минутын өмнө

Английн нийслэл Лондон хотод болсон рапид болон блиц шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2400 хүртэлх чансаатай багуудын тэмцээнд Монгол Улсын Б баг амжилттай тоглон алтан медаль хүртэж, Монголын спортод нэгэн шинэ түүхийг бичлээ. 

Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.  “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.141
    5 цагийн өмнө

    ямар мундаг юм бэ монголчууд

    Хариулах