"Будапешт 2025": Өнөөдөр барилдах манай гурван тамирчны оноолт

Zuv.mn
7 цаг 6 минутын өмнө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотноо өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манайхаас Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аваргын алт, мөнгөн медальт Л.Энхрийлэн, ОУХМ, Азийн аварга Б.Ганхайч, ОУХМ О.Шинэбаяр нар барилдана.

Тамирчдын оноолтыг танилцуулья. 

Эмэгтэйчүүдийн 63 кг: Азийн аварга Б.Ганхайч В хэсэгт багтсан. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр Чехийн Рената Захова, БНСУ-ын Шин Чэвон нарын ялсантай шөвгийн 16-д үлдэхийн төлөө барилдана. 

МУГТ Л.Энхрийлэн Мөн эхний тойрогт гоц мөргөсөн. Манай тамирчин Кубын Мерилин Дель Торо Карвахаль, Хорватын Катарина Кристо нарын ялсантай шөвгийн 16-д үлдэхийн төлөө барилдана. 

Эрэгтэйчүүдийн 73 кг:  ОУХМ О.Шинэбаяр эхний тойрогт гоц мөргөсөн. 16-д үлдэхийн төлөө Австрийн Бернд Фашинг, АНЭ-ын Нугзари Таталашвили нарын ялсантай барилдана.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна