Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотноо тав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай багаас эмэгтэй -70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй нарын залуу бөхчүүд дэвжээнд өрсөлдөнө. Оноолтыг нь та бүхэндээ танилцуулъя.
Батсуурийн Ням-Эрдэнэ В хэсэгт эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Ливаны Акулина Чайебтай таарлаа.
Дарханбатбаярын Есүй D хэсэгт эхний даваанд зохион байгуулагч улсын тамирчин Софи Озбаштай учраа таарчээ. Түүнийг ялбал Польшийн Катаржина Собирайскатай барилдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна