Төсвийн тодотголыг энэ долоо хоногт өргөн барьж амжих уу

Х.Батсайхан
2025/06/18

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын Чуулганы хуралдааны үеэр “Төсвийг 2.3 их наядаар танах зайлшгүй шаардлага үүсээд байна. Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэрбээр өчигдөр танхимынхаа сайд нарыг УИХ-аар батлуулах үеэр У.Отгонбаяр гишүүнийн “Яамгүй сайд” нарын хариуцаж байсан ажлыг аль яаманд хэрхэн хуваарилах” талаарх асуултад “Төсвийн тодотголтой хамт өргөн барих үед тодорхой болно” гэж хариулсан. Энэ нь төсвийн тодотголыг өргөн барихад хараахан бэлэн биш байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрүүллээ.

Тэрбээр Сангийн сайд Б.Жавхланг улираан томилсон, ажил саадгүй явж байгаа тул төсвийн тодотгол хийх ажил түргэн шуурхай шийдэгдэх магадлалтай.  

Монгол Улс энэ жил түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталсан ч нүүрсний үнийн уналт,тай холбоотойгоор төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүйд хүрээд байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна