-"Рио Тинто" групп “Pentwater Capital Management” хөрөнгийн удирдлагын сангийн хохирогчдод их хэмжээний мөнгө төлөхөөр тохиролцсон байна-
“Рио Тинто” групп “Монголын Оюутолгой ордын гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг үндэслэлгүй өсгөсөн, бүтээн байгуулалтын хугацааг мэдсээр байж худал мэдээлж хувьцаа эзэмшигчдийг төөрөлдүүлсэн” гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахын тулд 138.5 сая ам.доллар төлөхөөр тохиролцсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Талууд энэхүү тохиролцоогоо лхагва гарагийн орой АНУ-ын Нью Йоркийн Манхэттэн дахь шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүгчийн зөвшөөрлийг хүлээж байгаа аж.
Хэргийн дэлгэрүүлбэл, Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” нь 2018, 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.9 тэрбум ам.доллараар өсгөсөн байдаг. Дээр нь, гүний уурхайн бүтээн байгуулалтад хүндрэл гарч, ашиглалтад орох хугацаа 2.5 жилээр хойшилсон. Энэ хойшлолтыг “Туркойз хилл”-ын удирдлага мэдсээр байсан хэр нь албаар мэдээгүй царайлж хувьцаа эзэмшигчдийг төөрөлдүүлсэн гэж жижиг хувьцаа эзэмшигчид гомдол грагасан юм.
Бүтээн байгуулалтын зардал өсөхөд ногдол ашиг авах хугацаа хойшилно. Харин гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшлох нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, “Туркойз хилл” өртөг өсгөснөөрөө хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашиг авах хугацааг хойшлуулж, дээр нь нэмээд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэж итгүүлэн хөрөнгө оруулалт үргэлжлүүлж татсаар байсан гэсэн үг.
Энэ гэмт үйлдлийг нь буруушаасан “Pentwater Capital Management” хөрөнгийн удирдлагын сан Шүүхэд хандсан бөгөөд Шүүхээс нэхэмжлэлийг “Үндэслэлгүй” хэмээн буцаах зэргээр хугацаа хожиж байсан юм.
Энэхүү “Pentwater Capital Management” компани нь хүмүүсийн илүүдэл хөрөнгийг ашигтай бизнест оруулж, мөнгийг нь өсгөж өгөх чиглэлээр ажилладаг бөгөөд “Туркойз хилл”-ын удирдлагуудын залилан маягийн үйлдлээс болж хохирсон юм.
Тухайн үед Рио Тинто нь “Туркойз хилл”-ын хяналтын багцыг эзэмшиж байсан бол 2022 онд “Айвенхоу майнз”-ыг шахсанаар 100 хувь өөрийн болгосон.
Улмаар хөрөнгө оруулагч нараа хохироосон хэргээ ийнхүү тохиролцооны аргаар шийдэж байна. Тодруулбал, хохирогчдын хувьцааг 138.5 сая ам.доллараар авахаар болжээ. Энэ мөнгөөр “Туркойз хилл”-ийг тухайн үед удирдаж байсан Жан Себастьян Жакийн эсрэг гаргасан гомдлыг ч шийдэж байгааг Ройтерс мэдээндээ онцолсон.
Лхагва гарагийн орой буюу Монголын цагаар өнөө өглөө Мэнхэнттэний шүүхэд өгсөн энэ тохиолдцооны талаар одоогоор "Рио Тинто" “Pentwater Capital Management”-ийн аль, аль нь тайлбар хийгээгүй байна.
Одоо нэг асуудал анхаарал татаж байгаа нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой.
Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг, хамгийн том хувьцаа эзэмшигч. Тодруулбал, хамгийн том хохирогч. “Рио Тинто” “Pentwater Capital Management”-д мөнгөө даатгасан хөрөнгө оруулагчидтай тохиролцсоноороо ГҮНИЙ УУРХАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 7.06 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛТОЛ 1.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ҮНДЭСЛЭЛГҮЙ ӨСГӨСӨН, үүний улмаас хөрөнгө оруулагчдыг хохироосон гэдгээ ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газар эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт одоо анхаарал татаж байна.
Түүнээс гадна, Монголын Засгийн газар 2008-2012 онд буюу төслийг эхлүүлэхээс ил уурхай ашиглалтад орох хүртэлх хугацаанд Рио Тинтогоос авлга авсан байж болзошгүй Монголын улстөрчдийн асуудлаар Британийн шүүхэд хандсан. Энэ шүүхийн асуудалд шинэ Засгийн газар хэрхэн хандах нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.97
Уурхайн хөгжил: уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог хөгжлийн түвшин дээрээ явж байгаа. Жишээ нь онол амьдрал дээрээ тэнгэр газар шиг ялгаатай
Хариулах103.140.11.163
Тэр үеийн бүх И,Х ын гишүүд бүгд авилга авсан
Хариулах202.126.89.169
Бидний баялагыг үнэгүй шахуу зөөгөөд дууслаа гадны супер хулгайч луйварчин авилгач новшуудыг хөөж гаргая
Хариулах202.126.88.122
заргалдахын оронд шантааж хийгээд хэдэн юм салгая гэж мэдэх улс
Хариулах66.181.160.79
66.181.160.79
Ямарч ашиггүй ,м бол үүгээр нь далимдуулаад буцаагаад авч болдоггүй ,м уу Ямар хэцүү ,м бэ Зартай луйварчидад өгчихөөд ухуулаад л бдаг
Хариулах202.126.89.156
зальтангуудаас сайд дарга нар авилга авсан ,улс орноо доримжилж доройтуулж бн.
Хариулах203.91.115.46
Хөөж гаргаач зальтай нөхдийг
Хариулах