3x3 сагсанбөмбөгийн ДАШТ: Монголын багийн тоглолтын хуваарь

Zuv.mn
4 цаг 34 минутын өмнө

Олон улсын сагсанбөмбөгийн холбооны /FIBA/ 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо эхэлнэ. Ази, Америк, Европ тивийн шилдэг 20 орны баг өрсөлдөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болоод буй. 

Манай баг тэмцээний В хэсэгт АНУ, Латви,  Монтенегро, Япон улсын шигшээ багтай хамт орсон. 

Тэмцээний тоглолтын хуваарийг та бүхэндээ хүргэж байна. 

ХУВААРЬ:

Зургаадугаар сарын 23: Монгол-АНУ /эр, 18:25/

Зургаадугаар сарын 23: Латви-Монгол /эр, 20:15/

Зургаадугаар сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00/

Зургаадугаар сарын 25: Монгол-Япон /эр, 20:15/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна