МҮХАУТ-ын УЗ хуралдаад Ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцруулжээ. Л.Төр-Од өмнө нь тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд долоон сарын өмнө болсон ээлжит бус XXI их хурлаар ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
“Хамтарсан Засгийн газрын үед уул уурхайн салбарынхны эсрэг, ялангуяа Стратегийн орд эзэмшигчдийн эсрэг хатуу бодлого барьж байх үед хувийн хэвшлийнхнээ өмгөөлж дуугараагүй” гэх зэм түүнийг дагадаг бөгөөд эцэстээ ийнхүү огцрох шалтгаан нь болсон байна.
Л.Төр-Одын хувьд Ерөнхий сайд асан л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан бөгөөд түүний огцролт нь улс төрийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэгдэх хүмүүсийг унагах үйл явц өрнөж байгаагийн нэг илрэл болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна