Б.Жавхлан: Эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг хасахгүй

Zuv.mn
4 цаг 6 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ нь хийгдээгүй төсвийн хөрөнгө оруулалтын 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийг буцаан татаж хэмнэлтэд тооцох тогтоол баталлаа. Бүх сайд нарын багцаас хэмнэлт хийгдэж байгаа. Энэ бол Төсвийн тодотгол биш. Тавдугаар сарын 31-ний дотор амжиж гэрээгээ хийгээгүй ажлууд юм. Төсвийн тодотгол тусдаа явна. 

Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвт тодотгол хийхээсээ өмнө 14 хоногийн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Энэ бол өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэ зохицуулалт. 14 хоногийн хугацааг өнөөдрөөс эхлүүлж байна. 14 хоногийн дараа төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина.

Төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүй" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна