Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах Ажлын хэсэг хуралдана

Zuv.mn
6 цаг 43 минутын өмнө

УИХ-аас Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулан байгуулсан байдаг.  Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар ажиллаж буй тус Ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагаас хуралдана.

Ажлын хэсэг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал зэргийг судалж, дүгнэлт гаргах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна