Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манай экспортын орлогын гол эх сурвалж болсон уул уурхайн бүтээгдэхүүнээс алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр буюу 3300 ам.доллараас дээш байна. Харамсалтай нь, манай улсад алт тушаалт унасан. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 16 хувиар буурсан байдалтай явж байна. Тиймээс алт олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Монгол Улсад одоо олборлох боломжтой 500 тонн алт байгаа. Энэ алтнаас үндсэн ордуудыг ашиглах боломжийг нэмэгдүүлэхийг зорино. Лиценз олгох журмыг хөнгөвчилнө, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ. Хоёр шатлалт буюу 6 тэрбум хүртэлх борлуулалтад 10 хувь, түүнээс дээш борлуулалтад шууд 25 хувийн ААНОАТ ногдуулдгийг олон шатлалт болгоно” хэмээн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна