"Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцох манай тамирчид Астана хотод хүрэлцэн очлоо

Zuv.mn
6 цаг 24 минутын өмнө

Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид "Дэлхийн цом"-ын тэмцээнд өрсөлдөхөөр Казахстан улсыг зорьсон билээ. Тэгвэл манай тамирчид Астана хотноо хүрэлцэн очээ. Зохион байгуулагчид баг тамирчдыг хүндэтгэлтэй угтан авсан байна. 


Тэмцээнд манай багаас эмэгтэйчүүдийн 48 кг-д С.Биндэръяа, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 55 кг-д Э.Төгсбилэг, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Э.Бат-Өлзий, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар өрсөлдөх юм.

Дэлхийн цомын тэмцээн 2025.06.30 - 2025.07.06-ний хооронд болох бөгөөд 30 улсын 300 шилдэг тамирчид оролцох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна