Узбекистанд хонь, адууны мах нийлүүлнэ

Zuv.mn
8 цаг 7 минутын өмнө

Монгол Улс Узбекистанд хонь, адууны мах нийлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 2000 тонн мах нийлүүлэх болсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

 Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Узбекистан улсын Хөдөө аж ахуйн сайд Илзат Касымов, Монголд суух Элчин сайд Фарход Арзиев нарын уулзалтын үеэр энэ талаар тохирчээ. Мөн 100,000 толгой амьд хонь, ямаа худалдаж авахаар болсон гэж https://podrobno.uz/ мэдээлсэн байна. Узбекийн өөр нэг хэвлэлд худалдаж авах амьд малын тоог 500,000 гэж мэдээлснийг бид тухайн үед нь эх сурвалжтай нь мэдээлсэн билээ.

Монгол Улс өнгөрсөн 2024 онд Узбекистанд 7000 толгой амьд хонь нийлүүлсэн юм байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна