ХААН Банк дотоодын зах зээлд анхны Жендэр бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ

С.Гандэлгэр
16 цаг 15 минутын өмнө

 ХААН Банк Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоодын зах зээлд анх удаа Жендэр бондыг олон нийтэд нээлттэй санал болгох үйл ажиллагаагаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж, үнэт цаасны танилцуулгаа хийлээ.

ХААН Банк Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусган ажиллаж буйн хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлж, 2023-2024 онд олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаа Ногоон бонд, 2024 онд олон улсын зах зээлд мөн анхны Нийгмийн бондыг амжилттай гаргаж байсан билээ. Тэгвэл энэ удаа Тогтвортой хөгжлийн 5 болон 8 дугаар зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах, ажил эрхлэлт болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан хөрөнгө татан төвлөрүүлэхээр ийнхүү олон нийтэд нээлттэй Жендэр бонд гаргаж байна. Өөрөөр хэлбэл, тус бондын хүрээнд босгосон эх үүсвэрийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилгоор баталгаат ажлын байрыг бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд тусгайлан зарцуулах юм.

20250702135906986077-mceclip2.jpg

20250702135921834109-mceclip3.jpg

Жендэр бондын хүрээнд 30 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт татах бөгөөд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 300,000 ширхэг бондыг олон нийтэд нээлттэй санал болгож буй.

ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт болсон Жендэр бондын танилцуулах арга  хэмжээг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд сонирхсон  хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн санхүүжилтийн сайн жишгүүд, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлууд болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авсан юм. Мөн энэ үеэр үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл ирсэн зочдын сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Жендэр бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК, хууль зүйн зөвлөхөөр “ХаанЛекс Партнерс” ХХН, санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК тус тус хамтран ажиллаж байна.

ХААН Банкны Жендэр бонд авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК болон өөрийн харилцдаг бусад үнэт цаасны компанид хандан  авах боломжтой. Мөн Жендэр бондын үнэт цаасны танилцуулгатай ХААН Банк болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар орж танилцах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшиж, тогтмол өгөөж хүртэхээс гадна эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг эрхэм хөрөнгө оруулагч танд санал болгож байна.  

mceclip4.jpg

mceclip5.jpg

mceclip6.jpg

mceclip7.jpg

ХААН Банкны тухай 

“ХААН Банк” ХК нь 1991 онд байгуулагдсан, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани юм (MSE: KHAN). Өнөөдрийн байдлаар ХААН Банк нь орон даяар байрлах 548 салбар нэгж болон 24/7 цахим сувгууд, аппликэйшн зэрэг дэвшилтэт технологиор дамжуулан Монгол Улсын нийт айл өрхийн 82 хувьд буюу 2.9 сая харилцагчдад санхүүгийн ухаалаг, цогц үйлчилгээг хамгийн шуурхай хүргэж байна. Мөн үүний зэрэгцээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон бизнес эрхлэгч харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон аймаг бүрд байрлах 42 Бизнес төвөөрөө санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж байна. 

ХААН Банк цахим банкны үйлчилгээгээр салбартаа тэргүүлж, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээнд суурилсан хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцүүлэн амар хялбар, зайнаас авах боломжийг бүрдүүлснээр өдгөө санхүүгийн нийт гүйлгээний 99.4 хувь нь цахимаар хийгдэж байна. 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна