Монголбанк энэ оны эхний долоон сарын байдлаар долоон тонн алт худалдаж авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.1 хувиар буурсан үзүүлэлт аж.
Өнгөрсөн сарын байдлаар Монголбанк нэг грамм алтыг 384,712,91 төгрөгөөр худалда авсан бөгөөд ам.долларт шилжүүлбэл 107.1 ам.доллар гэсэн үг юм.
Төв банкны зүгээс инфляцийн түвшинг тогтворжуулахад гол үүрэгтэй гадаад валютын нөөцийг өсгөх бодлого баримталж байгаа ч алт тушаалт буурч байгаа нь даалгаврыг хүндрүүлж байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.2 тэрбум ам.доллар орчимд хэлбэлзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна