Олон улсын дугуйн холбоо улсуудын чансааг өнөөдөр /2025.VIII.05/ шинэчилжээ. Тус чансаанд Монгол Улсын эрэгтэй элит баг энэ удаад 921.82 оноотой 37 дугаар байраа хадгалав.
Ази тивийн багуудаас Казахстан хамгийн дээгүүр буюу 1323.99 оноогоор №31 дүгээрт жагссан бол Японы 1104.99 оноогоор №34 дүгээрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн сарын 22-нд гарсан чансаанд бичигдсэн байраа тус бүр хоёроор ахиулсан байна.
Харин манай улс дээрх хоёр улсын дараа тивдээ эхний гуравт жагссан хэвээр үлдлээ.
Манай ард Тайланд 856 оноотой 39, Узбекистан 799.99 оноотой 42, БНХАУ 776 оноотой 43 дугаар байрт явна.
Дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гарсангүй, Бельги /17707.72 оноо/, Словен /16951/, Испани /14649.95/ тэргүүлж явна.
Олон улсын дугуйн холбоо олимп, дэлхийн АШТ-д өрсөлдөх эрхийг улсын чансааг харгалзаж олгодог бөгөөд эхний 50-д багтсан улс орнууд байраасаа шалтгаалан 1-4 тамирчнаа уралдуулах эрхтэй байдаг юм. Энэ дагуу Монгол Улс ДАШТ, Олимпын наадмын бөөн гараатай уралдаанд нэг тамирчнаа өрсөлдүүлэх эрхийг хадгалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна