Хөлбөмбөгч О.Мөнх-Оргил Тайванийн "Тайчун футуро" багтай гэрээ байгууллаа

Zuv.mn
2 цаг 33 минутын өмнө

Монголын Улсын Үндэсний шигшээ баг, "Дэрэн" багийн төвийн хамгаалагч Орхоны Мөнх-Оргил Тайванийн "Тайчун Футуро" багтай гэрээ байгуулжээ.

О.Мөнх-Эрдэнэ нь Тайванийн багтай гэрээ байгуулахаасаа өмнө "Дэрэн" клубын ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн мөнгө, хүрэл медальтай, энэ жил 26 настай, мэргэжлийн түвшинд 10 жил тоглосон туршлагатай залуу юм байна.

Сонирхолтой нь, "Тайчун футуро" баг "AFC Challenge League"-т дээд лигийн өнгөрсөн улирлын аварга "СП Фалконс"-той таараад байгаа бөгөөд энэ сарын 12-нд Улаанбаатарт тоглох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна