Дөрвөн жил тутамд нэг удаа олимпын бус спортын төрлөөр зохион байгуулдаг “Дэлхийн спортын наадам”-д оролцох баг тамирчид эх орноосоо мордлоо.
БНХАУ-ын Чэндү хотноо энэ сарын 7-17-нд болох уг наадамд Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд оролцох юм.
Монгол Улсын шигшээ баг тамирчдыг мордохын өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга нар хүлээн авч Монгол Улсын төрийн далбааг гардуулж, амжилт хүсжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна