Монголын Морин Спорт Уяачдын холбооны 30 жилийн ой, Монголын шигшмэл хурдан морьдын “Их Хурд 10” наадам Хүй долоон худагт маргааш /2025.08.08/ эхэлнэ.
Наадмын хүрээнд хүчит 256 бөх зодоглох бөгөөд том цолтнуудаас Улсын аварга О.Хангай, Улсын заан Д.Анар тэргүүтэй 200 гаруй бөх барилдахаар бүртгүүлээд байна.
О.Хангай аваргын хувьд энэ зуныг наадмуудад тогтмол дээгүүр барилдаж байгаа бөгөөд Авто тээврийн салбар үүсэж хөгсөний 100 жилийн ойн наадамд түрүүлж, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн баяр наадамд шөвгийн дөрөвт үлдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна