“The Mongolz”-ын оронд “Team Liquid” баг “BLAST Open London” тэмцээнд өрсөлдөнө

Zuv.mn
3 цаг 9 минутын өмнө

“Азийн нэрийн хуудас” болсон “The Mongolz” баг Английн Лондон хотод ирэх сард болох “BLAST Open London 2025” тэмцээнийг өнжихөөр болсон билээ. Өнжих болсон шалтгаан нь эхлээд “Визний асуудал” гэж мэдээлэгдсэн ч хэтэрхий олон тэмцээнд дараалж оролцож байгаа учрхаас өнжихөөр болсон гэдэг тайлбарыг багийн удирдлагууд хийгээд буй.

Тэгвэл “The Mongolz”-ын оронд “Team Liquid” баг “BLAST Open London” тэмцээнд өрсөлдөхоор болжээ.

Тус баг саяхан өндөрлөсөн “IEM Cologne” тэмцээнд FaZe болон MOUZ багт тус, тус 0:2-оор хожигдсон бөгөөд “BLAST Open London”-ы сонгон шалгаруулалтад VP.Prodigy багт мөн дийлдээд байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна