Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн бондыг гаргах асуудлыг хэлэлцжээ.
Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Өмнөговь аймагт 50 МВт-ын ДЦС барих санхүүжилтийг бонд гаргаж шийдэхийг Засгийн газар дэмжлээ. Энэ бол бид жил гаруйн өмнөөс судалж, орон нутгийнхантай хамтарч ажиллаж, Засгийн газарт оруулж хэлэлцүүлж байсан асуудал.
Орон нутаг 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргаж тулгамдсан асуудлаа шийдэх боломж байдаг. Үүний тулд санхүүжүүлэх төсөл нь үр ашигтай, орон нутаг нь санхүүгийн бололцоотой байх ёстой. Өмнөгөовь аймгийн хувьд эрчим хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж байгаа. Тиймээс бонд гаргах асуудлыг Засгийн газрын хурлаар гурван ч удаа оруулсны үр дүнд өнөөдөр дэмжигдлээ.
Шинэ станц нь Дулааны цахилгаан станц байна. Хэмжээ нь 500 тэрбум төгрөг хүртэл, хугацаа нь 3-5 жил байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна