"Софи 2025" жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-ий холимог багийн тэмцээний шөвгийн наймд Монгол Улсын баг тамирчид V байрт шалгарлаа.
Манай баг тамирчид тэмцээний В хэсэгт Хятадын Тайвань, ОУЖБХ /ОХУ/, Германы багуудтай нэг хэсэгт орж, эхлээд Тайванийг 4:2-оор, дараа нь ОУЖБХ /ОХУ/-ны багийг 4:3-аар хожиж, хагас шигшээд шалгарсан.
Хагас шигшээд энэ тэмцээнийг багийн дүнгээр тасархай тэргүүлсэн Узбекистаны багтай барилдаж 2:4-өөр дийлдсэнээр хүрэл медалийн төлөө Польшийн багтай барилдах болсон. Медалийн төлөө тулаанд 0:4-өөр дийлдсэнээр V байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа. Өнгөрсөн жил Перугийн Лимад болсон ДАШТ-ээс манай баг тамирчид хүрэл медаль хүртэж байв.
Аваргын төлөө Японы баг Узбекистаныг 4:2-оор хожсоноор ээлжит алтан медалиа хүртлээ. Манайд хожигдсон ОХУ Бразилийг дийлж, медалийн тавцанд гарав.
ДҮН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна