Монгол Улсын Засгийн газар 2026 оны Төсвийн тухай хуулийг дагалдах бусад хуулийн төслүүдийн хамт өчигдөр УИХ-д өргөн барьсан билээ. Zuv.mn ирэх жилийн төсвийн онцлох тоонуудыг уншигчдадаа хүргэж байна.
ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО
-31.6 их наяд
ТӨСВИЙН ЗАРЛАГА
-33 их наяд
ТӨСВИЙН АЛДАГДАЛ
-1.4 их наяд
Ирэх оны төсвийг иргэдээр хэлэлцүүлж, 189 мянган иргэнээс санал авч боловсруулсан нь онцлог гэж буй. Тэгвэл иргэдээс ирсэн санал төсвийн зарлагыг боловсрол, эрүүзл мэндийн салбартаа түлхүү чиглүүлэхийг хүссэн байжээ. Тиймээс төсөвт энэ саналыг тусгасан байна.
Эдийн засагт чухал ач холбогдолтой нүрсний экспортыг 60 сая тонн буюу урьд хожид байгаагүй өндөр хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн бол эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь байна гэж төсөөлжээ.
Яг одоо Төрийн ордонд Засгийн газар хуралдаж буй. Хуралдааны дараа Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг танилцуулж баганат танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Бид та бүхэндээ дээрх мэдээллийг хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна