Волейбол: Итали дэлхийн хошой аварга боллоо

Х.Батсайхан
5 цаг 15 минутын өмнө

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайландын дөрвөн хотод амжилттай болж өндөрлөлөө. Алтан медалийн төлөө дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Итали улсын баг Туркийн багийг 3:2-оор хожиж, дэлхийд хоёр дахиа түрүүллээ. 

 Харин Турк улсын баг мөнгөн медаль хүртэж, шинэ түүх бичлээ. 

 Хүрэл медалийн төлөө ДАШТ-ий дөрвөн мөнгөн медальт Бразилийн шигшээ дэлхийн гурван удаагийн аварга Японыг 3:2-оор хожиж, ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртэв. 

1962, 1967, 1974 оны дэлхийн аварга, 1970, 1978 оны мөнгөн медальт /1962-1978 оны хооронд таван ДАШТ дараалан аваргын төлөө шалгарсан!!!/ Японы баг 2010 онд нутагтаа хүрэл авснаасаа хойш анх удаа медалийн төлөө тоглосон ч маш тэнцүү тоглож хожигдлоо. 

 Шигшээ 

 Турк – Итали – 2-3 (23:25, 25:13, 24:26, 25:19, 8:15) 

 Хүрлийн төлөө 

 Япон – Бразил – 2-3 (12:25, 17:25, 25:19, 29:27, 16:18)



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна