Ахмад бөхчүүдийн барилдаан болно

Х.Батсайхан
4 цаг 4 минутын өмнө

Монголын үндэсний бөхийн холбоо ирэх аравдугаар сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ахмад бөхчүүдийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулахаар болжээ.  

Барилдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж санаачилсан бөгөөд Өмнөговь аймгийн нэрэмжит болгон зохион байгуулах юм байна.

Улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүд 45-49 нас, 50-54 нас, 55 наснаас дээш гэсэн насны ангилалд хүч үзэн барилдах боломжтой бөгөөд ангилал тус бүрийн түрүү бөх гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт үлдсэн бөх нэг сая, дунд шөвөгт үлдсэн бөх хагас сая төгрөгийн бай хүртэх аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 94.156.206.22
    11 минутын өмнө

    Хэмхэрч үхэх гээгүй л бол ямар хэрэг байна аа???

    Хариулах