“ЛИВЕРПҮҮЛ 2025”: Өнөөдөр Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ нар медалийн төлөө тулалдана

Zuv.mn
3 цаг 33 минутын өмнө

Английн Ливерпүүл хотод зохион байгуулагдаж буй World Boxing холбооны боксын ДАШТ-д өрсөлдөж буй манай баг тамирчдаас өнөөдөр хоёр тамирчин хүрэл медалийн төлөө тоглоно.

Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдөж буй Х.Билгүүнсайхан өчигдөр Азербайжаны тамирчин Нижат Хусейновыг ялсан. Өнөөдөр Испанийн тамирчин Рафаэль Лозано Серронатай хүрэл медалийн төлөө тулалдана.  

Эрэгтэйчүүдийн -70кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ уржигдар Туркийн Нижат Экинчиг ялсан. Өнөөдөр Х.Билгүүнсайханы тулаанаас гурван тулааны дараа зохион байгуулагч орон Английн тамирчин Камара Оделтой хүрэл медалийн төлөө тоглоно.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдөж буй Б.Мөнгөнсаран маргааш өглөө үүрээр Узбекистаны Феруза Казаковатай хүрэл медалийн төлөө мөн тоглох юм. 

Мөн эрэгтэйчүүдээс Б.Алдархишиг, эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнсаран, Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгараад буй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна