“ЗАГРЕБ 2025”: Эрэгтэй чөлөөт бөхийн багийн дүнг Иран тэргүүллээ

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

Хорватын нийслэл Загреб хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөж, багийн дүнгээр тэргүүлсэн улсууд тодорчээ.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд багийн дүнг Ираны баг тамирчид 145 оноо /2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн/-гоор тэтргүүлж, АНУ 134 оноогоор /3 алт, 1 мөнгө, 1 хүрэл/ удааллаа. Сүүлийн жилүүдэд амжилт нь эрс сэргэж, дэлхийн топ түвшинд буцаж ирсэн Японы баг 111 /2 алт, 2 мөнгө, 1 хүрэл/ гуравдугаар байрт оржээ.    

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чөлөөт бөхийн арвин баялаг уламжлалтай ОХУ-ыг энэ тэмцээнд оролцуулахыг зөвшөөрсөн ч холбооны тугийн дор оруулах боломж олгосон тул хойд хөршийн бөхчүүд багийн дүнд өрсөлдөх боломж байгаагүй. Гэхдээ багийн дүнд орсон ч тэргүүлэх хэмжээний амжилтыг ОХУ-ын бөхчүүд гаргаагүй юм.

Хорватын Засгийн газар 97 кг-ын нэрт бөх Абдулрашид Садулаевт виз олгоогүй зэрэг шалтгаан үүнд нөлөөлсөн нь тодорхой ч ерөнхийдөө оросууд тааруу оролцсон юм.

Тодруулбал, хойд хөршийн бөхчүүдээс 61 кг-ын жинд Заур Угуев түрүүлж, 92 кг-д Аманула Гаджимагомедов мөнгө, 74 кг-ын жинд Заурбек Сидаков хүрэл медаль хүртсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна