“FISSURE Playground 2”: “The MongolZ” өнөөдөр Бразилын “FURIA” багтай аваргын төлөө тоглоно

Zuv.mn
2025/09/21

Сербийн Белград хотноо болж буй цахим спортын "Counter Strike 2" төрлийн нэгдүгээр зэрэглэлийн “FISSURE Playground 2” тэмцээний аваргын төлөө Монгол Улсын “The MongolZ” өнөөдөр “FURIA” багтай тоглохоор боллоо. Тоглолт өнөө шөнө Монголын цагаар 23.00 цагт эхэлнэ.

Тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр болж, "The MongolZ" Недерландын "Team Liquid" багийг 2:1, Бразилийн “FURIA” Саудын Арабын “Falcons” багийг 2:0-ээр буулган аваргын төлөө шалгарсан юм.

“The MongolZ” багийн хувьд энэ нь гурван тэмцээн дараалан финалдаж байгаа тохиолдол бол “FURIA” баг сүүлийн хоёр жил орчмын хугацаанд анх удаа том тэмцээний финалд шалгарсан тохиолдол юм.

Түрүүлсэн баг 200,000 ам.доллар (баг болон тоглогчдод өгөх нийлбэр дүнгээр), дэд байр эзэлсэн баг 100,000 ам.доллар, 3-4 дүгээр байрт шалгарсан баг тус бүр 40,000 ам.долларын шагнал авах юм.

1. $200,000
2. $100,000
3-4. $40,000 – Team Liquid, Team Falcons
5-8. $17,500 — paiN Gaming, Astralis, Aurora Gaming, G2 Esports
9-11. $10,000 — FaZe Clan, GamerLegion, Virtus.pro
12-14. $5,000 — TYLOO, Legacy, 3DMAX
15-16. $2,500 — HEROIC, Lynn Vision Gaming



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна