Хагас жилд таван цом цуглуулсан Усман Дембеле “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

Францын “Франс футбол” сэтгүүлээс тодруулдаг “Ballon d'Or” буюу “Алтан бөмбөг” шагналын эзнээр Францын Пари Сен Жермен багийн довтлогч Усман Дембеле тодорлоо.

“Франс футбол” сэтгүүл уг шагналыг 1956 онд анх олгосон бөгөөд Английн домогт хөлбөмбөгч, Сэр Стэнли Мэтьюз тодорч байв.    

Түүнээс хойш “Европын шилдэг хөлбөгчний шагнал” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ жил ийнхүү Усман Дембеле “Хөгшин тив”-ийн шилдэг хөлобөмбөгчөөр тодорч байна.

Энэ жил Европт том тэмцээн болоогүй тул “Аваргуудын лиг”-т түрүүлсэн амжилт дээр нь хагас жилд таван цом өргөсөн “Үнсгэлжин”-гийн түүхэ нэмэрлэснээр Усман Дембелегийн зам засагджээ.

Тэрбээр багийн хамт өнгөрсөн нэгдүгээр сард Францын Супер цомын тэмцээнд түрүүлсэн бол дараа нь УАШТ, Цомын тэмцээндээ дараалан түрүүлсэн. Улмаар “Аваргуудын лиг”-т манлайлж, Европын Супер цомын тэмцээнд Английн “Тоттенхэм”-ийг буулгаж авсан юм.

Мөнгөн бөмбөгийн эзнээр Испанийн “Барселона” клуб болон Испанийн шигшээ багийн залуу тоглогч, 18 настай Ламин Ямал, “Хүрэл бөмбөг”-ийн эзнээр Усманы багийн анд, хагас хамгаалагч, Португал тоглогч Витинья тодорчээ. "Ливерпүүл"-д дахин гялалзах болсон Мо Салах дөрөвт жагссан байна. 

Харин эмэгтэй тоглогчдыг Испанийн шигшээ, Каталоны “Барселона” багийн тоглогч Айтана Бонмати тэргүүлж, Испанийн шигшээ, Английн “Арсенал” багийн довтлогч Мариона Келдентей, Английн шигшээ, “Арсенал” багийн довтлогч Алессиа Руссо нар удаалсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна