“Франс футбол” сэтгүүлээс шалгаруулдаг Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг энэ жил Францын шигшээ, ПСЖ багийн довтлогч Усман Дембеле хүртсэн билээ.
Тэгвэл энэхүү шагналыг хүртэхийн төлөөх өрсөлдөөнд хоёрдугаарт орж “Мөнгөн бөмбөг”-ийн эзэн болсон Испанийн шигшээ, Каталоны “Барселона” багийн тоглогч Ламин Ямалийн аав Мунир Насрауи санал асуулгын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ бол хулгай биш, ёс суртахууны хохирол учрууллаа. Ламин Ямаль бол ямар ч эргэлзээгүй дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч. Түүнийг миний хүү болохоор ингэж хэлж байгаа ч юм биш. Түүнд өрсөлдөгч байхгүй. Нэг маш хачин л юм болчихлоо. Ирэх жил “Алтан бөмбөг”-ийг испаничууд авах болно” хэмээн ярьсныг спортс.ру дамжууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна