Израилийн хөлбөмбөгийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцохыг нь хориглож магадгүй

Zuv.mn
17 цаг 53 минутын өмнө

Европын хөлбөмбөгийн холбоо Израилийн шигшээ багийг зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанууддаа оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж магадгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ.

Энэ талаарх мэдээлэл гарсны дараа Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн улсуудын дийлэнх нь дэмжиж байгаа гэсэн мэдээлэл давхар явсан. Тэгвэл өчигдрөөс Палестины шигшээ баг дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Палестины Хөлбөмбөгийн холбоо, Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Жибриль Ражуб ирэх долоо хоногт Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Александр Чеферин болон ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри нартай утсаар холбогдож, энэ болон бусад асуудлаар ярилцах юм байна.

Израиль улс Иордан голын баруун эрэг, Иорданыг холбосон хилийн гарцыг Израилийн арми өнгөрсөн мягмар гарагаас хаасан тул ттэрбээр биеэр уулзаж чадахааргүй болжээ.

Тэрбээр “Оросуудыг Украинд цэрэг оруулснаас нь хойш хэдхэн цагийн адраа хассан. Гэтэл Израильчууд тоглосоор. Дабль стандарт үйлчилж байна. Израилийн шигшээ баг ЕХХ төдийгүй Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүдэд ч оролцох эрхгүй. Яагаад гэвэл тэд Олон улсын хөлбөмбөгийн холбооны үнэт зүйлийг зөрчсөн. Дээрх байгууллагууд зохих шийдвэрийг гаргаж, үнэт зүйлээ хамгаална гэж найдаж байна” гэж тэрбээр хэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна