“ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ 2025”: Өнөөдөр манайхаас ОУХМ Б.Гончигсүрэн тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Zuv.mn
2025/09/28

Олон улсын жүдо бөхийн холбооны гран при ангиллын тэмцээн БНХАУ-д болж байна.

26 улсын 200 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний хоёр өдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар Япон /таван алт, хоёр хүрэл/, БНХАУ /нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл/-ын ард бичигдэж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн барилдаанууд болж, манай улсаас дөрвөн бөх барилдана.

Эрэгтэй +100

ОУХМ С. Гончигсүрэн С хэсэгт оржээ. Манай бөх эхний тойрогт гоц мөргөж, Бахрейний Азамат Чотчаев, БНХАУ-ын Дон Лин нарын ялсантай барилдахаар болжээ.  

Харин Д хэсэгт орсон ОУХМ О.Цэцэнцэнгэл эхний тойрогт БНХАУ-ын Худинг Вейтэй барилдана. Ялбал БНСУ-ын Ли Сангёб, Тайванийн Дай Юу Мин нарын ялсантай их шөвөгт үлдэхийн төлөө барилдахаар байна. Өөрөөр хэлбэл, манай хоёр бөх өрсөлдөгчдөө ялаад хагас шигшээд үлдэж гэмээ нь Монголын багт мөнгөн медаль нэмэгдэх нь бат болох юм.

Эмэгтэй +78 кг

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд манайхаас хоёр бөх барилдана. В хэсэгт А.Адъяасүрэн Тайванийн Си И Юүтэй эхэлж барилдаад ялбал БНХАУ-ын Жинесиниер Айимантай барилдахаар болжээ.  

Харин Дамбадаржаагийн Номинзул С хэсэгт эхлээд дэвжээний эзэн орны бөх Шаохан Шангтай барилдана. Түүнийг ялбал Францын бөх Леа Фонтайнтай их шөвөгт үлдэх эсэхээ шийднэ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна