“ЛИМА 2025”: Өнөөдөр барилдах Г.Хангарьдын оноолт

Zuv.mn
15 цаг 31 минутын өмнө

Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ Перу улсын Лима хотод болж байна. Тус тэмцээнд манай улсаас Гантулгын Хангарьд +100 кг-ын жинд оролцож байгаа бөгөөд өнөөдөр барилдах юм.

Манай бөх С хэсэгт орсон бөгөөд эхний даваанд Унгарын бөх Леванте Добоштой барилдахаар болжээ. Ялбал Францын Матиа Манга, Туркийн Речеп Эргин нарын ялсантай барилдана.


Түүний жинд 30 бөх барилдаж байгаа юм.

Харин “Лима 2025” залуучуудын ДАШТ-д 65 улсын 463 жүдоч өрсөлдөж буй. Өнөөдрийн байдлаар 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Японы шигшээ баг тасархай тэргүүлж, Бразил 1 алт, 1 хүрэл медальтай удаалж байна.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна