Шведэд болж буй, цахим спортын CS2 төрлийн “ESL Pro League Season 22” тэмцээнд оролцож буй “The MongolZ” баг өнгөрсөн шөнө Испанийн “Gentle Mates” багийг 2:0-ээр буулгаж авлаа.
Тэмцээнийг HOTU, “Inner circle” багуудад дараалан хожигдож эхлүүлсэн манай залуус хоёр дараалж хожсоноор хасагдах шатанд шалгарахад ганц ялалт дутуу болов. Өчигдөр манай залуус Inferno объект дээр 13:8, Mirage объект дээр 22:19-өөр хожив.
Манай баг өнөөдөр хасагдах шатанд үлдэхийн төлөө “Natus Vincere” багтай тоглоно.
Харин “Gentle Mates” баг 12-14 дүгээр байрт шалгарсан амжилттай, 10.5 мянган ам.долларын шагналтайгаар орхиж байна.
Өчигдрийн тоглолт дээр хувь тоглогчдын үзүүлэлт дараах байдалтай гарчээ.
“ESL Pro League Season” тэмцээн өнгөрсөнэ сарын 28-нд эхэлсэн, энэ сарын 12-нд өндөрлөх бөгөөд нийт шагналын сан нь 400,000 ам.доллар юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.218
Мэдээллийнхээ үгийн утгыг зөв бич айн
Хариулах66.181.185.206
Тийм Зөв анзаарчээ, галзуу хүн бичсэн байна
43.242.243.218
Хасагдах шатанд үлдэнэ гэдэг нь хасагдахын тулд тоглоно гээд бгаа юмуу?
Хариулах