Монголын Волейболын холбооноос энэ жилийн Үндэсний Дээд лиг 11-р сарын 03-нд эхэлж цоо шинэ форматтай зохиогдохоор болсныг мэдээлжээ. Үүнд дараах шинэ дүрмүүдийг гаргасан байна.
Энэ жил эрэгтэй 8, эмэгтэй 8 буюу нийт 16 багтайгаар хамгийн өргөн бүрэлдэхүүтэйгээр 2025-2026 оны лиг эхэлнэ.
Тоглогч бүр "FIVB Play Clean program" гэрчилгээтэй байх, тоглолт наймаалцахаас сэргийлэх тухай цахим курс дүүргэсэн байх, “Хамгаалах цахим сургалт”-д хамрагдсан байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.
Мөн талбай дээр гарах гадаад тоглогчтой холбогдуулан хэд хэдэн шинэчлэл хийжээ. Тодруулбал "Баг бүрд дөрөв хүртэлх гадаад тоглогч байж болно. Ингэхдээ эрэгтэй баг 2 хүртэлх гадаад тоглогч талбайд тоглуулж болох бол эмэгтэй баг гурав хүртэлх гадаад тоглогч талбайд тоглуулж болно гэжээ.
Хамгийн чухал шийдвэр буюу шигшээ цуврал тоглолтын тоо нэмэгдсэн байна. Хагас шигшээ тоглолт 3 хожлоор (Best of 5), Аваргын цуврал 4 хожлоор (Best of 7) шийдэгдэх удаан үргэлжлэх, цуврал тоглолттой Плэй-оффыг үзэгчдэдээ үзүүлэхээр шийдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна