Оюутолгойн асуудлаар УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны хурал ирэх лхагва гарагт товлогджээ.
Хянан шалгах хорооны хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт товлогдож,
· “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох
· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
· Бусад асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ын гишүүд гадаад томилолттой гэдэг шалтгаанаар ирээгүй. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гоос авсан зээлийн хүүг бууруулах, “Онтрэ” ХХК-д төрийн хувь эзэмшлийг тогтоох үйл явц долоо хоногоор хойшилсон.
Тиймээс энэ долоо хоногийн хуралд зайлшгүй ирэх учиртай. Харин ирээд ямар мэдээлэл өгөх, өгсөн мэдээлэл нь Хянан шалгах хорооны ажилд тус болох эсэх нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна