“The Huns Esports” багийнхан өчигдөр тэмцээний “Media Day”- т оролцсон бөгөөд тэдний эхний тоглолт яг одоо 11 цагаас эхлэх гэж байна. Тэд Франц улсын “3DMAX” багтай тоглохоор учраа таараад байгаа юм.
Өнөөдрөөс "CS Asia Championships 2025" тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо эхлэж байна. Таван өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсын "The Huns Esports " баг баг Азийн бүсийн шалгаруулалтаас оролцох эрхээ авсан билээ. Энэхүү тэмцээн нь тэдний хувьд мажорын өмнөх бие халаалт болоход маш том тус дэм болох юм.
Энэхүү тэмцээнд нийтдээ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1000000 ам,доллар юм
Манай улсын шилдэг багуудын нэг "The Huns Esports" баг тус тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд тэмцээний эхний тоглолтоо Францын 3DMAX багтай 11 цагаас, BO1 зарчмаар тоглоно. Тус тэмцээний нээлтийн тоглолтууд BO1 зарчмаар явагдах бөгөөд бусад тоглолтууд BO3, харин тэмцээний гранд финалын тоглолт BO5 зарчмаар явагдаж тэмцээний аваргаа тодруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна