Олон Улсын дугуйн холбооноос зохион байгуулдаг сонирхогчдын ДАШТ “UCI Gran Fondo World Championships 2025” тэмцээн Австралийн Лорне хотноо маргааш эхлэх гэж байна.
Тус тэмцээнд дугуйн спортын ахмад тамирчин ОУХМ Г.Анхбаяр эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Манай тамирчин маргааш цуваа гараатай 23 км-ийн зайд, ням гарагт бөөн гараатай 131 км-т уралдана.
ОУХМ Г.Анхбаяр Гранфондо ДАШТ-д тав дахь удаагаа уралдаж байгаа бөгөөд “Алматы 2024” Ази тивийн АШТ-ээс хошой мөнгө, “Питсанюлок 2025” Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна