Засгийн газар өнөөдрийн хуралдааны шийдвэрийг холбогдох яамдын сайд нар танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан “Бид өнгөрсөн зургадугаар сард төсвийн төсөөллөө баталсан. Дараа нь өргөн барих хүртлээ чамбайруулж, зардлуудаа хассан. Тиймээс энэ төсөв дээр багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэх ямар ч орон зай байхгүй.
Цалингийн нэмэгдэлд 830 гаруй тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Энэ мөнгө урсгал зардлын хэдэн хувь билээ гэдгийг болох хэрэгтэй. Тэр дотор “Хүүхдийн мөнгө” гэх мэт хөндөж болохгүй зардлууд бий. Тиймээс Засгийн газар хуралдаад бүх төсвийг ерөнхийлөн захирагч нарын ирэх жил төлөвлөсөн ажлын зардлаас 10 хувийг татаж энэ мөнгийг гаргах саналыг УИХ-д хүргүүлэхээр боллоо.
Бүх гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бүгд орж, зардлаа 10 хувиар хасна.
Түүнээс биш, Засгийн газар өчигдөр “Боломжгүй” гэж байснаа өнөөдөр боломжтой болгож, мөнгө гаргаад ирж байгаа юм шиг ойлгож болохгүй.
Төсөв одоо Засгийн газрын мэдлээс гараад УИХ дээр оччихсон байгаа. Тиймээс бид саналаа хүргүүлнэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна