Ч.Ундрам: Үндсэн хуулийн бус аргаар чуулган хуралдуулах гэж байгаа учраас би ирцэд орохгүй

Х.Есү
2 цаг 9 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Ундрам чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа талаараа өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Би ирцдээ ороогүй. Гэхдээ өглөөнөөс эхлээд ордонд ажлаа хийгээд явж байна. Ирцэд орохгүй байгаа шалтгаан нь Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах гэж байна гэж үзэж байгаа учраас үүргийнхээ дагуу ирцэд орохгүй байгаа. 

Ирц бүрдэж байж чуулган хуралддаг. Эхлээгүй байгаа чуулганыг сунгаж хуралдуулна гэсэн асуудал нь өөрөө хууль бус. Шөнө дөлөөр ажлын цаг дуусчихсан байхад чуулганыг сунгаж хуралдуулна гэдэг асуудал байж болохгүй. 

Зарим гишүүд согтуу байна гэсэн хэвлэлийн мэдээ хүртэл явж байна шүү дээ. Энэ үеэр ийм хариуцлагатай шийдвэр гаргана гэдэг нь байж боломгүй" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна