-9.29 сая тонн экспортолж дээд амжилт тогтоолоо-
БНХАУ өнгөрсөн сард Монгол Улсаас 9.29 сая тонн нүүрс импортолсон нь энэ төрлийн дата цуглуулж эхэлсэн 2015 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Хамгийн гол нь, БНХАУ гаднаас авах нүүрснийхээ хэмжээг багасгаж, 2025 оны эхний есөн сарын байдлаар 11 хувиар бууруулсан байхад Монголоос хийх импорт эсрэгээрээ түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн нь Хятадын Засгийн газар Монголтой зорилтот маягаар ажиллаж эхэлснийг харуулж байна, цаашлаад Монгол Улс БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч болох тийшээ хандаж байна гэж эх сурвалжид бичсэн байна.
Тодруулбал,
-Биет хэмжээний бодит өсөлт /нэг сард 9.29 сая тонн/
-Өсөлтийн хувь /Өнгөрсөн оны мөн сарынхаас 33 хувиар илүү/
-Түүхэн үзүүлэлт /Системчилсэн бүртгэл эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлттэй сар/
-Онцлог /Нийт импорт буурч байгаа үед гаргасан өсөлт/ зэрэг нь ингэж дүгнэхэд хүргэжээ.
Ингэхдээ, Монгол, Хятадын энэ салбарын харилцаа тодорхой ханган нийлүүлэгчдийн харилцаа руу зориудаар шилжиж байгааг харуулж байна гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна