ДУУЛИАН: NBA-ийн тоглогчид спортын мөрийчидтэй хуйвалдаж байсан хэрэг илэрлээ

Zuv.mn
3 цаг 35 минутын өмнө

АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон өчигдөр спортын мөрий, мөрийтэй тоглоомтой холбоотой зохион байгуулалттэй гэмт бүлэглэлийн сүлжээг илрүүлэх хүрээнд өргөн хүрээтэй баричвилгаа явуулжээ. Уг баривчилгаанд Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Майами хит” багийн тоглогч Терри Розьер, “Портлэнд Трэйл блэйзерс” багийн дасгалжуулагч Чонси Биллупс тэргүүтэй алдартнууд байсан нь шуугиан тариад байна. 

Хамгийн дуулиантай нь, Терри Розьерыг спортын мөрий зохион байгуулагчидтай хуйвалдан, тоглолтын үр дүнд нөлөөлөхийн тулд хуурамчаар гэмтэх зэрэг үйлдэл хийдэг байсан гэж сэжиглэж байгаа бөгөөд яг энэ шалтгаанаар өөр таван хүнийг барьсан гэсэн мэдээлэл байна.

Харин Чонси Буллупсын хувьд, мөрийтэй покер тоглоомтой холбоотой хэргээр баригдсан 31 хүний нэг болсон байна.

Гэмт бүлэглэлийнхэн нь баячууд алдартай хүмүүстэй хамт тоглох сонирхолтой байдгийг ашиглан Ч.Биллупс тэргүүтнийг өгөөш болгож бусдыг хохироодог байсан гэж хуулийн байгууллага үзэж байгаа юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна