“Бахрейн 2025”: Өнөөдөр манай охид дугуйн бөөн гараатай уралдаанд өрсөлдөнө

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

Бахрейний нийслэл Манама хотноо болж буй Азийн өсвөр үеийнхний наадмын дугуйн охидын бөөн гараатай уралдаан өнөөдөр болно.

Уралдаанд “Дугуйтэй Сэлэнгэ” клубын тамирчин Гансүхийн Ариунхүслэн, “Төв Ургац” клубын тамирчин Үндэс-эрдэнийн Нандин-Эрдэнэ, “Шилийн богд” клубын тамирчин Энх-Амгалангийн Бадамцэцэг нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Манай охид холимог багийн уралдаанд наймдугаар байрт орсон бол цуваа гараатай уралдаанд Ү.Нандин-Эрдэнэ есдүгээр байрт ороод буй.

Уралдаан орон нутгийн цагаар 13.00, Улаанбаатарын цагаар 18.00 цагт гараанд гарна.

Өчигдөр болсон хөвгүүдийн цуваа гараатай уралдаанд манайхаас “Төв Ургац” клубын тамирчин Мягмардоржийн Баясгалан 23:16.86 /+1:31.21/ амжилтаар 11 дүгээр байр эзэлсэн юм.

Маргааш наадмын сүүлийн өдөр хөвгүүд бөөн гараанд уралдсанаар манай багийн тэмцээн өндөрлөнө. Багийн бүрэлдэхүүнд “Төв Ургац” клубын тамирчин Мягмардоржийн Баясгалан, “Шилийн богд” клубын тамирчин Анандын Эрдэнэ-Очир, “Дугуйтай Сэлэнгэ” клубын тамирчин Эрдэнэжаргалын Хаш-Эрдэнэ нар уралдана.

Монголын дугуйн өсвөрийн баг тамирчдыг “Төв Ургац” клубын дасгалжуулагч Г.Батсүх, “Дугуйтай Сэлэнгэ” клубын дасгалжуулагч М.Нямлхагва нар ахлан Азийн өсвөр үеийнхний даадамд өрсөлдүүлж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна