 
                                
                 
        
        Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” группын төлөөлөгчид “Оюутолгой” хамтарсан төслийн тулгамдсан асуудлуудаа шийдэхээр Улаанбаатар хотноо хэлэлцээрийн ширээнд суугаад байна.
Өчигдөр талууд гэрээнд заасан “Долоон жил тутамд зээлийн хүүг бууруулах асуудлыг авч үзэх” заалтыг үл харгалзан хэлэлцээрээ үргэлжлүүлж дуусгах”-аар тохиролцсон протоколд Хүүг бууруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан гарын үсэг зурсан байна.
Протоколд:
-“Оюутолгой” төслийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх асуудлыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгах,
-Зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэх,
-Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэх асуудлуудыг тусгажээ.

Ингэснээр, талууд гэрээнд заасан, хүүгийн хэмжээ, нөхцлийг эргэж харах хугацааны хязгаарыг үгүй болгож, 2026 он гарсан ч хэлэлцээр цааш үргэлжиллэх, тодруулбал, асуудлыг нухацтай авч үзэж үр дүнд хүрэх боломжоо хадгалж үлдэж байна.
Энэ бол хэлэлцээрийн эхний үр дүн бөгөөд “2025 он дуусчихвал зээлийн хүү бууруулах боломж үгүй болно” гэсэн болгоомжлолд цэг тавьсан гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” групп өмнө төслийн асуудлаар нэг, нэгнийхээ нутагт /Улаанбаатар, Лондон/ дундын бүсэд /Дубай/ олон удаа хэлэлцээр хийж байсан.
Энэ удаад хэлэлцээрийг Улаанбаатарт товлосон нь манай талд таатай нөхцөл байдплыг үүсгэж байна. Түүнчлэн өмнөх хэлэлцээрүүд явагдаж байх үеийн нөхцөл байдал бүхэлдээ нааштай /Төслийн бүтээн байгуулалт дуусч, дундаа зогсох эрсдэл үгүй арилсан, Монгол Улсын эдийн засаг бэхжиж, эрсдэл даах болсон, зэсийн үнэ ханш дэлхийн зах зээлд эргэлт буцалтгүйгээр өндөр тогтох нь тодорхой болсон гэх мэт/ байгаа нь хэлэлцээр амжилттай болох урьдач нөхцөл.

Цаг хугацааны хязгаарыг үгүй болгосон нь талуудад хэлэлцэж шийдэх асуудлууд их, хугацаа их орж болохыг сануулж буй. Өөрөөр хэлбэл, хэлэлцээр он дамнан үргэлжилж, нэгдүгээр сарын 31-нээсээ сунаж магадгүй.
Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан өгөөжийн 53 хувь нь Монголын талд ногдох нөхцөл зөрчигдорж, 30 хувиас доош орсон тул өөрчлөхийн тулд олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан өмнө хэвлэлд хэлж, сануулж байсан.
Нөхцөл байдал 10 жилийн өмнөхөөс хамаагүй дээрдсэн тул хэлэлцээрийг ажиглаж, үр дүнгүүдээ хүлээх л үлдэж байна.
“Рио Тинто” группээс асуудлыг шийдвэрэлэхээр 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг Улаанбаатар руу илгээсэн гэсэн мэдээлэл гарсан.
Эхний протоколоос харахад, Засгийн газрыг төлөөлж хүү бууруулах хэлэлцээрийг хийх Ажлын хэсгийг ахалж буй Сангийн сайд Б..Жавхлан, “Рио Тинто”-г төлөөлж Тимоти Уилкокс гарын үсэг зуржээ.
Тимоти Жон Уилкокс нь 1978 онд төрсөн. Лафборогийн Их Сургуульд санхүү, бизнесийн бакалавр, Чикагогийн Их Сургуулийн Бутын Бизнесийн Сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
2006 оноос Рио Тинто группд ажилд орж, 2017 онд ахлах зөвлөх болж дэвшсэн. 2022 оноос “Рио Тинто” группын Бизнес хөгжлийн газрын захирлаар ажиллаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.246
риог мсsтэй хамт хөөж гарга
Хариулах103.57.93.45
Дэлхийгээс ичиж амьдрах хэрэгтэй шүү, өнөөгийн улстөрчид өөөөөө
Хариулах59.153.112.28
Javhlan bolij uz. Uchnuun medlegtei zaluus baigaa. Oroltsohgui yum baihgui Javhlan chi idej uuh luivaraa l setgene saidaasaa ch ogtsor
Хариулах66.181.187.121
Жавхлан бол харьж бгаа мөлийсөн гар. Саяхан амнад дээр Оджаргалын лоббид ороод улс орон баялагын санг хөсөр хаясан этгээд шүү. Далий ам бол МСS гөлөг. МСS iin бодлого л хэрэгжүүлдэг. Нэг нь лоббидоод нөгөө нь лоббидуулаад л АМНАТ ыг ард түмэнд ашиггүйгээр л шийпчихсэн
Хариулах202.70.34.70
Монголын талаас Батнайрамдалаар ахлуулаач ээ, Жавхлан сайдын хэл ус, мэдлэг нь арай л дутна, энэ гадаад нөхөртэй адил түвшний боловсролтой, дөхөж очих хүн нь Батнайрамдал байна ш дээ,
Хариулах202.21.109.44
Батнайрамдал худлаа өөрийгөө магтуулж бичүүлэх юмаа. англи хэлээр ярьж бгаа нь мэдлэгтэй гэсэн үг биш. бид санал солилцож бсан шал худлаа гар бна лээ