"CHENGDU IEM 2025": Өнөөдөр болох тоглолтуудын хуваарь

Zuv.mn
5 цаг 45 минутын өмнө

БНХАУ-ын Чэньдү хотноо эхэлж буй “CHENGDU IEM 2025” тэмцээний өнөөдрийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.

Тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч болон сонгон шалгаруулалтаас шигшигдсэн дэлхийн хамгийн шилдэг 16 баг өрсөлдөж буй. Багууд хоёр хэсэгт хуваагдаж, шилдэг зургаан баг плей оффт шалгарах юм.

Мэдээж, Senzu-гүй “The MongolZ” баг эхний тэмцээндээ орж байгаа нь CS2 сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Манай баг энэ тэмцээнд Өнөдэлгэр Controlez Баасанжаргалыг авч явж байгаа бөгөөд Унгарын Будапештэд болох мэйжор хүртэл гурван тэмцээнд түүнийг тоглуулна гэдгээ зарлаад байна.

 “The MongolZ”-ын залуус маань энэ тэмцээний А хэсэгт эхний тоглолтоо Норвегийн HEROIC багтай хийнэ. Тоглолтууд best-of-3 формаар явагдах бөгөөд хэсгийн тоглолтууд энэ сарын 5 хүртэл үргэлжилж, хасагдах шатны тоглолтууд эхэлнэ.

Тоглолтьын хуваарь /Тухайн үеийн нөхцөл байдал, зохион байгуулагчдын шийдвэрээр бага зэрэг өөрчлөгдөж болзошгүй/

 

А хэсэг:

  • Team Falcons (1,1) – TYLOO (7,0) –  10.00 цаг
  • The MongolZ (1,58) – HEROIC (2,4) – 15:00 цаг
  • Astralis (3,5) – Natus Vincere (1,3) – 17:30 цаг
  • Team Spirit (1,12) – paiN Gaming (6,3) – 17:30  цаг.

Б хэсэг:

  • FURIA Esports (1,1) – Lynn Vision Gaming (7,0) – 10:00 цаг времени;
  • MOUZ (1,4) – FaZe Clan (3,0) – 12:30 цаг
  • Virtus.pro (9,0) – Team Vitality (1,06) – 12:30 цаг
  • 3DMAX (2,8) – G2 Esports (1,45) – 15:00 цаг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна