Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Beijing Marathon-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 2:29:46 амжилтаар долоодугаар байр эзэлжээ.
Б.Мөнхзаяа 2024 онд БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, мөн Шанхай хотноо зохион байгуулагдсан олон улсын уралдаанд шулуун 10 км зайг 33:31 цагт туулан дөрөвдүгээр байрт шалгарч байв.
“Beijing Marathon-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчдаас спортын мастер О.Нацагдорж 2:16:30 цаг гүйж хувийн рекордоо тогтоожээ. Тэрээр энэ амжилтаараа марафон гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна