ТАНИЛЦ: Ургац хураалтын урьдчилсан дүн

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оны ургац хураалтын урьчилсан дүнг сонсжээ.

Танилцуулгаар “Улсын хэмжээнд нийт 762.5 мянган тонн ургац авлаа. Үүний 282 мянган тонн нь үр тариа, 252 мянган тонн улаанбуудай, 108 мянган тонн төмс, 208 мянган тонн хүнсний ногоо, 146.5 мянган тонн тэжээлийн таримал, 27 мянган тонн тосны ургамал хурааж авсан” гэсэн дүнг танилцуулсан байна.

“Энэ жил газар тариалангийн бүс нутгуудаар гантай байсан ч тариаланчид технологийн горимоо сайн барьж ажилласны хүчинд ургац авч чадсан. Ирэх жил улаанбуудайн хэрэгцээний 69-79 хувийг дотоодоос хангана. 140 мянган тонн улаанбуудай дутагдана. Түүнийг гадаадаас авна” гэж холбогдох албан тушаалтан нь мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна