Өнөөдрийн /2025.11.05/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн 15 жилд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг нээлттэй байршуулж, ил тод байдлыг хангахаар болсон талаар мэдээллээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "ЭТТ компани 2010 оноос хойш 15 жил нүүрс олборлож экспортолж борлуулалт хийж байгаа. Үүнтэй холбоотой олон хардлага сэрдлэг, ил тод биш, хулгайтай гэх мэт асуудал яригддаг. Үүнийг шийдүүлэх тал дээр Засгийн газар шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл 2010-2025 оны хоорондох хугацаанд ЭТТ компанийн хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээг ил болгох шийдвэр гаргалаа. 2022 онд арван гэрээг нууцаас гаргаж ил болгож байсан. Одоогоос сарын өмнө 40 гэрээг ил болгосон.
2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 586 нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 531 гэрээр ил болгож ЭТТ компанийн вебсайт дээр байршуулахаар болсон. Үлдсэн таван гэрээ нь ам нөхцөлтэй, олон улсын томоохон компаниудтай байгуулсан гэрээ байна. Чалко, Чайна энержи гэх мэт компаниудтай олон улсын гэрээ хийсэн учраас нөгөө талын зөвшөөрөл шаардлагатай учраас ил болгоогүй. Гэхдээ ил болгох процесс явагдаж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна