Цахим спортын CS2 төрлийн “BLAST Rivals Fall 2025” тэмцээний аваргын төлөөх тоглолт өчигдөр Бразилийн “FURIA Esports”, Саудын Арабын “Team Falcons” багуудын хооронд болж, Бразилийн баг 3:1-ээр хожиж аваргалллаа.
Саудын Арабын баг Inferno дээр өрсөлдөгчөө 13:3-аар илт илүүрхэн тоглолтыг урамтай эхлүүлсэн ч Nuke /13:9/, Train /19:15/, “Mirage” дээр дараалан хожигдсон байна.
Түрүүлсэн “FURIA Esports” 125,000, удаалсан “Team Falcons” 75,000 ам.долларын шагнал хүртсэн бол 3-4 байрт орсон “Team Vitality”, “paiN Gaming” багууд тус бүр 40,000 ам.долларын шагнал авсан байна.
“BLAST Rivals Fall 2025” энэ сарын 12-16-нд БНХАУ-ын Хонконгод болсон юм.

Бразилийн баг сүүлийн гурван тэмцээнд дараалан түрүүлсэн сайн үзүүлэлттэйгээр Будапешт мажориг зорихоор болж байна. Тэд Thunderpick WC 2025, IEM Chengdu 2025, BLAST Rivals 2025 тэмцээнүүдэд дараалан түрүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна