ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: “Онтрэ”-гийн лицензүүдийг эзэмшиж байсан Ц.Мянганбаяр сонсголд иржээ

Х.Батсайхан
1 цаг 34 минутын өмнө

Нэг үе Монголын бизнест цахиур хагалж явсан “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр Оюутолгойн нээлттэй сонсголд гэрчээр оролцохоор Төрийн ордонд очоод байна.   

Өнөөдөр хэлэлцэх сэдэвт Оюутолгойн бүлэг ордын дэргэдэх “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрлүүд багтсан. Тэгвэл уг тусгай зөвшөөрлүүдийг анх Ц.Мянганбаяр эзэмшиж байсан тул ийнхүү сонсголд гэрчээр дуудагджээ. Тодруулбал, “Жавхлант”, “Шивээ толгой” хэмээх тусгай зөвшөөрлүүдийг “Монгол газар” ХХК-ийн Ц.Мянганбаяр эзэмшиж байгаад Канадын “Онтрэ”-д шилжүүлсэн байна.

Тус хоёр тусгай зөвшөөрөлд багтах ордод 10,3 сая тонн зэс, 759 тонн алт, 3317 тонн мөнгө, 190 мянган тонн молибдений нөөц байгаа  гэж яригдаж буй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.196
    10 минутын өмнө

    Ene pizda yaharaa Mongoliin bayalagaar togoldog yum

    Хариулах